Олимпийн аварга Н.Түвшинбаяр МУБИС-ийн оюутнуудтай уулзлаа
Түүнчлэн ирэх онд болох Залуучуудын “Ногоон наадам-2021”, цаашлаад 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадамд залуу спортын сэтгүүлчдийн оролцоо их гэдгийг онцоллоо.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн спортын сэтгүүлчийн ангийн II, III дамжааны оюутнуудыг хүлээн авч сонирхсон асуултуудад нь хариулт өглөө.
Тэрбээр МҮОХ-ны ээлжит бус сонгуульд оролцсон өөрийн мөрийн хөтөлбөрөө болон хийхээр зорьж буй ажлуудынхаа талаар спортын сэтгүүл зүйн оюутнуудад дуулгасан юм. Түүнчлэн ирэх онд болох Залуучуудын “Ногоон наадам-2021”, цаашлаад 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадамд залуу спортын сэтгүүлчдийн оролцоо их гэдгийг онцоллоо.


















