Олимпийн аюулгүй байдлыг Оросын системээр хамгаална
Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг 2016 оны зуны олимпийн аюулгүй байдлыг хангахад зориулж нийлүүлэх гэрээг Оростой Бразилийн Засгийн газар байгуулахаар төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг 2016 оны зуны олимпийн аюулгүй байдлыг хангахад зориулж нийлүүлэх гэрээг Орос, Бразил улсын засгийн газар байгуулахаар төлөвлөж байна.
Бразилийн БХЯ пуужингийн зенитийн "Шелл-С1" систем болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зөөврийн "Игла-С" системийг худалдаж авахаар төлөвлөж байгаа юм.
Мөн сансрын технологиуд, тав дахь үеийн сөнөөгч нисэх онгоцыг хамтран хийх болон кибер халдлагатай тэмцэхэд хамтран ажиллах гэрээг Бразилийн Засгийн газар Оростой байгуулах ажээ.


















