Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олимпийн гудамжид ус зайлуулах шугам нэмнэ

Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх 1 км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн гудамжид ус зайлуулах шугам нэмнэ
Олимпийн гудамжид ус зайлуулах шугам нэмнэ. Зураг: МҮОНРТ

Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх 1 км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан.

Уг замын борооны ус зайлуулах шугамын ажлыг 2011 онд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017-р анги гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Зэт Эй Ди” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу замын баруун талаар 700 метр урттай борооны ус зайлуулах шугам, 36 худаг барьсан хэдий ч усархаг борооны ачаалал даахгүй байна. Тиймээс ирэх онд уг замын зүүн талд ус зайлуулах шугам барихаар төлөвлөж байна. Уржигдар орсон усархаг борооны улмаас тус зам дээр их хэмжээний ус тогтсоныг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс 4 машин гаргаж соруулжээ.

Түлхүүр үг:ус зайлуулах шугам
Хуваалцах