"Олимпийн хөгжлийг дэмжих сан"-ийн хандив цуглуулах аяны цомыг Өмнөговьд хүлээлгэн өглөө
Түүнчлэн “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн хандив цуглуулах аяны цомыг аймагт үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллагуудаар аялуулж байгаа бөгөөд цом нэг байгууллагад хоёр хоног байх гэнэ.
Мэдээллийн алба

Бразил улсад зохиогдох “Рио-2016” зуны олимп, паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангахад дэмжлэг үзүүлэх “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн хандив цуглуулах аянд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид нэгдсэн байна.
Тус аяны хүрээнд оюуны их спорт болох шатрын тэмцээнийг Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй 11 байгууллагын тамирчдын дунд зохион байгуулснаас нэгдүгээр байрт А.Машбат, хоёрдугаар байрт Б.Батхүү, гуравдугаар байрт Б.Хулан нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Түүнчлэн “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн хандив цуглуулах аяны цомыг аймагт үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллагуудаар аялуулж байгаа бөгөөд цом нэг байгууллагад хоёр хоног байх гэнэ.


















