Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн хүрэл медальт тамирчинг үл таних этгээд зоджээ

Рио 2016 зуны олимпийн хүрэл медальт тамирчинг үл таних этгээд зоджээ

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн хүрэл медальт тамирчинг үл таних этгээд зоджээ
Олимпийн хүрэл медальт тамирчинг үл таних этгээд зоджээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 73кг жингийн тэмцээний хүрэл медалийн эзэн Белги улсын тамирчин Дирка Ван Тихелтан нүүрэндээ хүнд цохилт авсан байна.

Тэмцээнээ дуусгасан тамирчин алдарт Копакабана наран шарлагын газарт амарч байх үед хулгайч хамт байгаа найзынх нь утасыг хулгайлахыг оролдсон байна. Хулгайчдыг барихыг оролдох үед ийнхүү цохилт авсан байна.

Бразил улс олимпийн наадмын төсвийн ихэнх хувийг аюулгуй байдлыг хангахад зориулж байгаа ч гэмт хэргүүд тасрахгүй байгаа. Тухайлбал, өчигдөр л гэхэд сэтгүүлчдийн суусан автобусыг танхайн бүлгийнхэн буудаж хоёр хүн хөнгөн гэмтэл авсан. Олимпийн үед 80000 цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах