Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олимпийн тамирчид ноолуураар гоёно

Хүлээсэн үүргийнхээ дагуу тус компанийхан Сочигийн олимпод оролцох баг тамирчид болон албаны хүмүүсийн хувцасны загварыг Италийн залуу зохион бүтээгч Стефано Уггеттитай хамтран бүтээсэн бөгөөд өнгөрсөн Бямба гарагт Сочигийн олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч болон Олимпод оролцох эрхээ ав

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн тамирчид ноолуураар гоёно
Олимпийн тамирчид ноолуураар гоёно. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны 6 сард үндсэний үйлдвэрлэгч “Гоёо” компани МҮОХ-той түншлэлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Сочи 2014” өвлийн олимпийн ХХII наадам, “Рио де Жанейро 2016” зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын баг тамирчдын өмсөх ёслолын хувцасны загварыг гаргаж, ивээн тэтгэхээр болсон. Хүлээсэн үүргийнхээ дагуу тус компанийхан Сочигийн олимпод оролцох баг тамирчид болон албаны хүмүүсийн хувцасны загварыг Италийн залуу зохион бүтээгч Стефано Уггеттитай хамтран бүтээсэн бөгөөд өнгөрсөн Бямба гарагт Сочигийн олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч болон Олимпод оролцох эрхээ аваад байгаа гүйлтийн цанын тамирчин Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг дасгалжуулагч Д.Баттулга нарт хувцсыг нь гардуулан өглөө.

Хуваалцах