“Олимпизм - Спорт - Бие бялдрын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулга уулзалт болно
"Олимпизм - Спорт - Бие бялдрын хүмүүжил" сэдэвт үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 19-нд буюу маргааш 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран "Олимпизм - Спорт - Бие бялдрын хүмүүжил" сэдэвт үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 19-нд буюу маргааш 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.
Тус чуулга уулзалт нь олимпизм ба спорт, бие бялдрын хүмүүжлийн ажилд тулгамдаж буй асуудлуудыг онол, арга зүй, практикийн талаас хэлэлцэж, тодорхой үнэлэлт, дүгнэлт гаргах, харилцан уялдаатай хөгжүүлэх, Монгол Улсын тал бүрийн өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой аж.



















