Олимпод оролцсон сагсан бөмбөгийн шигшээ баг Канадын Их дуулгад өрсөлдөнө
Канад улсын Монреаль хотод энэ сарын 3-4-нд зохион байгуулагдах тус тэмцээнд оролцохоор Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн эмэгтэй шигшээ баг тус улсад очоод байна.
Мэдээллийн алба

“Токио-2020” зуны олимпод оролцсон Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн эмэгтэй шигшээ баг Канадын Их дуулга тэмцээнд өрсөлдөхөөр болжээ.
Канад улсын Монреаль хотод энэ сарын 3-4-нд зохион байгуулагдах тус тэмцээнд оролцохоор Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн эмэгтэй шигшээ баг тус улсад очоод байна.
Канадын Их дуулгад Монголын баг Б хэсэгт Польш, Испани, Канад улсын багтай хүч үзэх бол А хэсэгт Нидерланд, Герман, АНУ, Австри улсын баг өрсөлдөнө.



















