Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпод оролцсон сүүлийн баг тамирчид маргааш эх орондоо ирнэ

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлч нарын 43 хүн эх орондоо ирэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпод оролцсон сүүлийн баг тамирчид маргааш эх орондоо ирнэ
Олимпод оролцсон сүүлийн баг тамирчид маргааш эх орондоо ирнэ. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" олимпод оролцсон Монголын сүүлийн багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо очжээ.

Монголын баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу энэ сарын 11-ний 23:00 цагийн орчимд эх орондоо газардана.

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлч нарын 43 хүн эх орондоо ирэх юм.

Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм байна.

Монголын үндэсний олимпын хороо

Хуваалцах