Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпод түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүнэ

Энэ сарын 14-ний өдөр Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахыг хүлээн авч уулзжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпод түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүнэ
Олимпод түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүнэ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-ний өдөр Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Токиогийн олимпын наадамд түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болсныг Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн байна.

Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн байрлуулах учраас тамирчид халдвараас сэргийлнэ гэж тооцжээ. Мөн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх үйлдлүүдийг хориглож байгаа юм байна.

Японы засгийн газар олимпын наадмын үеэр цар тахлын халдвараас сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Токиогийн олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулна гэдгээ ерөнхий сайд нь өчигдрийн уулзалтын үеэр дахин илэрхийлжээ.

Мөн уулзалтын үеэр Томас Бах энэхүү олимпыг зохион байгуулахын тулд амаргүй замыг туулж ирлээ. Гэхдээ Токиогийн олимпын наадам онцгой түүх болж үлдэх болно. Японы ард түмэнд ямар нэгэн эрсдэл учруулахгүйн төлөө ОУОХ бүх талын арга хэмжээг авч байгааг дахин нотолсон байна.

Хуваалцах