Олимпын аваргууд сагсан бөмбөгчдийн бэлтгэлтэй танилцлаа
“Велла Веста” хотхонд 3х3 сагсан бөмбөгийн төрлийн нас насны шигшээ баг бэлтгэлээ базааж байгаа бөгөөд дасгалжуулагч С.Тулга "Токио-2020" олимпын наадамд эрэгтэй эмэгтэй багаараа оролцох зорилго тавин ажиллаж байгаа хэллээ.
Мэдээллийн алба

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилттай танилцлаа.
“Велла Веста” хотхонд 3х3 сагсан бөмбөгийн төрлийн нас насны шигшээ баг бэлтгэлээ базааж байгаа бөгөөд дасгалжуулагч С.Тулга "Токио-2020" олимпын наадамд эрэгтэй эмэгтэй багаараа оролцох зорилго тавин ажиллаж байгаа хэллээ.
Харин МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр FIBA U17 ур чадварын дэлхийн аварга багийн тамирчдад баяр хүргээд олимпын эрх авсан эмэгтэй шигшээ багт бэлтгэл сургуулилтаа сайтар базаан Токиогийн олимпод өндөр амжилт гаргахыг хүссэн юм.


















