Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Олимпын боловсролын комиссын хурал боллоо

Олимпын боловсролын комиссын хурал өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус комиссын даргаар МҮОА-ийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, дэд даргаар С.Өлзийжаргал ажиллах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
Олимпын боловсролын комиссын хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Олимпын боловсролын комиссын хурал өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус комиссын даргаар МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, дэд даргаар С.Өлзийжаргал ажиллах юм.

Хурлын үеэр комиссын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон комиссын гишүүдийн чиг үүргийг баталж, OVEP хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэн санал солилцов.

Мөн олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг бэхжүүлэх, боловсролын байгууллагуудад олимпын боловсролыг үе шаттайгаар нэвтрүүлэх, орон нутагт олимпын боловсролыг өргөжүүлэх чиглэлээр бодитой, үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Цаашид тус комисс олимпын үнэт зүйлсийг хүүхэд, залуучууд болон боловсролын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах юм.

Хуваалцах