Олимпын хотхоны бялдаржуулах төв 600 орчим тоног төхөөрөмжтэй
тамирчдын тав тухыг хангах тал дээр онцгой анхаарч ресторан, бялдаржуулах төв, амралтын цогцолбор 24 цагаар ажиллаж байна.
Мэдээллийн алба

Дэлхийн шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх Токиогийн олимп эхлэхэд 4 хоног үлдээд байна. Тус олимп цар тахлын улмаас танхимын үзэгчгүйгээр зохион байгуулагдах юм.
"Токио-2020" олимпын наадамд оролцох тамирчид эхнээсээ Японы нийслэл Токиод хотод очиж, тамирчдын тосгонд байрлаж эхэлсэн. "Токио-2020" олимп, паралимпын наадмын тамирчдын хотхоныг 44 га талбайд байгуулжээ.
Түүнчлэн тамирчдын тав тухыг хангах тал дээр онцгой анхаарч ресторан, бялдаржуулах төв, амралтын цогцолбор 24 цагаар ажиллаж байна.
Сонирхуулахад, Бялдаржуулах төв 600 орчим тоног төхөөрөмжтэй. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу төхөөрөмжүүд шилэн тусгаарлалттай. Хувцас солих өрөөнүүд саун болон жин үзэх төхөөрөмжтэй аж.




















