Олимпын хүрэл медальт Жабраил Хасанов зодог тайлна
30 настай тэрбээр Токиогийн олимпын дараа зодог тайлахаар төлөвлөж байв. Гэсэн ч 2020 оны ЕАШТ-ий өмнө нь бэлтгэлийн үеэр хүзүүндээ авсан бэртэл одоог хүртэл эдгэхгүй байсаар дээр хүндхэн бөгөөд амаргүй шийдвэрийг гаргажээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга, Азербайжаны бөх Жабраил Хасанов гэмтлийн улмаас зодог тайлахаар шийдэв.
30 настай тэрбээр Токиогийн олимпын дараа зодог тайлахаар төлөвлөж байв. Гэсэн ч 2020 оны ЕАШТ-ий өмнө нь бэлтгэлийн үеэр хүзүүндээ авсан бэртэл одоог хүртэл эдгэхгүй байсаар дээр хүндхэн бөгөөд амаргүй шийдвэрийг гаргажээ.
Зодог тайлаад удаагүй түүнийг Азербайжаны залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилжээ.


















