Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын музей “хөшиг”-өө нээлээ

Олимпын музей анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпын музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж, одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрийг хадгалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын музей “хөшиг”-өө нээлээ
Олимпын музей “хөшиг”-өө нээлээ. Зураг: МҮОНРТ

Олимпын музей дэлхий дахинаа жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Олимпын өдөр”-өөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпын соёл, боловсрол, түүхэн хуудсыг залуу хойч үедээ онцлон үзүүлэхээр дахин "хөшиг"-өө нээлээ.

Олимпын музей анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпын музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж, одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрийг хадгалж байна.

Хүүхэд багачууд, оюутан залуус Олимпын музейд зочлон олимпын хөдөлгөөний түүхэн замналтай танилцах боломжтой аж.

Хуваалцах