Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын музейд тавтай морилно уу

Олимпын музей нь Олон улсын олимпын музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын музейд тавтай морилно уу
Олимпын музейд тавтай морилно уу. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны "Олимпын музей" нь ард иргэдэд олимпын боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын уршгаар 2020 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоосон Олимпын музей нь Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын заавар, зөвлөмж, журмыг баримтлан, үнэ төлбөргүйгээр дахин хөшгөө нээж байна.

Олимпын музей нь Олон улсын олимпын музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн юм.

Тус музейд одоогоор Монгол Улсын олимпын хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэр байрлаж байна.

Хуваалцах