Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын наадамд өрсөлдөх Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ

“Токио-2020” олимпын наадамд өрсөлдөх хамгийн залуу тамирчин нь Хенд Заза аж. Сири улсын тамирчин 12 настай Хенд Заза охин ширээний теннисний төрөлд өрсөлдөнө

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын наадамд өрсөлдөх Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ
Олимпын наадамд өрсөлдөх Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур чадвараа сорих Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ 2002 онд төрсөн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард 19 нас хүрнэ. Олимпод ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцох Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд Азийн Зүүн бүсийн АШТ-ий мөнгөн медаль, “Улаанбаатар опен” олон улсын тэмцээний аварга, Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.

Ширээний теннисний төрөл “Сөүл-1988” наадмаас эхлэн 9 удаа олимпын албан ёсны хөтөлбөрт багтсан бөгөөд Монголын тамирчид энэ удаагийн олимпод анх удаа эрэгтэй ба эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцоно.

Сонирхуулахад, “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөх хамгийн залуу тамирчин нь Хенд Заза аж. Сири улсын тамирчин 12 настай Хенд Заза охин ширээний теннисний төрөлд өрсөлдөнө.

Хуваалцах