Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын наадмын галыг Токиогийн Олимпын музейд түр байршуулжээ

Тусгай хоргонд байрлуулсан олимпын галыг өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 1 хүртэл олон нийтэд үзүүлэх аж. Гэхдээ иргэдийг тасалбараа урьдчилан захиалах ёстойг анхааруулсан ч коронавирусний цар тахалтай холбогдуулан авч буй хорио цээрийн арга хэмжээний дагуу цагт 120-оос доош тооны хүнд үйлчлэх юм ба

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын наадмын галыг Токиогийн Олимпын музейд түр байршуулжээ
Олимпын наадмын галыг Токиогийн Олимпын музейд түр байршуулжээ. Зураг: МҮОНРТ

Токиогийн олимпын наадмын галыг Японы нийслэл дэх Олимпын музейд түр байршуулжээ. Японы Олимпын хорооны дарга Ясухиро Ямашита албан ёсны арга хэмжээний үеэр тус галыг аль болох олон хүн үзнэ гэж найдаж байгаа гэнэ.

Тусгай хоргонд байрлуулсан олимпын галыг өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 1 хүртэл олон нийтэд үзүүлэх аж. Гэхдээ иргэдийг тасалбараа урьдчилан захиалах ёстойг анхааруулсан ч коронавирусний цар тахалтай холбогдуулан авч буй хорио цээрийн арга хэмжээний дагуу цагт 120-оос доош тооны хүнд үйлчлэх юм байна.

Олимпын наадам энэ оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон билээ.

Хуваалцах