Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын наадмын хошой аварга Кларисса Агбегнену хөл хүнд болжээ

Өнгөрсөн долоо хоногт Парист болсон “Их Дуулга”-д түүнийг яагаад оролцоогүй талаар олон шүтэн бишрэгч нь мессеж илгээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын наадмын хошой аварга Кларисса Агбегнену хөл хүнд болжээ
Олимпын наадмын хошой аварга Кларисса Агбегнену хөл хүнд болжээ. Зураг: МҮОНРТ

Олимпын наадмын хошой алт, нэг мөнгөн медальт, дэлхийн болон Европын таван удаагийн аварга Францын алдарт жүдоч Кларисса Агбегнену хөл хүнд болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Парист болсон “Их Дуулга”-д түүнийг яагаад оролцоогүй талаар олон шүтэн бишрэгч нь мессеж илгээжээ.

29 настай жүдоч бүсгүй үүний хариуд “Би жирэмсэн болсон болохоор эргэж ирэхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. Эмэгтэй хүн болсны хувьд тэсэн ядан хүлээж байсан зүйл. Тиймээс жүдогийн карьераасаа түр завсарлага авч байна. Гэхдээ үүнд битгий санаа зов. 2024 оны Парисын олимпоос өмнө эргэн ирнэ” гэжээ.

Хуваалцах