Олимпын наадмын онлайнаар явуулах тасалбарын сугалааг хойшлуулжээ
Зохион байгуулах хорооныхан энэ пүрэв гарагт уулзалттай бөгөөд үүнд ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах оролцох аж.
Мэдээллийн алба

Олимпын наадмыг үзэгчтэй явуулах уу, хэрэв үзэгчтэй бол хэдэн хувийн дүүргэлттэй байх нь одоог хүртэл тодорхой болоогүй байгаа тул онлайнаар явуулах тасалбарын сугалааг энэ сарын 10 хүртэл хойшлуулжээ.
Уг нь зохион байгуулагчид өнгөрсөн сард олимпын нээлт, хаалт болон эрэлттэй байдаг зарим спортын төрлүүдийн тасалбарын эздийг сугалааны зарчмаар тодруулна гэдгээ мэдэгдээд байв.
Зохион байгуулах хорооныхан энэ пүрэв гарагт уулзалттай бөгөөд үүнд ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах оролцох аж.
Энэ уулзалтаар үзэгчдийн тоо, тасалбарын борлуулалтын асуудал шийдэгдэж магадгүй гэсэн хүлээлт байна.


















