Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ
Олимпын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих бөгөөд зөвхөн медальтнуудыг тодруулж, 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX дугаар спортын наадамд оролцогчид эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлогтой юм.

Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна тэмцээний нээлтэд “Авъяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах юм байна.

Хуваалцах