Олимпын туялзуур сэлэмний төрөлд Оросын баг медалийн чанараар тэргүүлэв
медаль авсан 13 улсын жагсаалтыг нийт гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль авсан ОХУ-ын Олимпын хорооны баг тэргүүлэв.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын туялзуур сэлэмний тэмцээн өчигдөр өндөрлөв. Уг төрөлд нийт 42 улсын 261 тамирчин 12 багц медалийн төлөө 9 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Ийн медаль авсан 13 улсын жагсаалтыг нийт гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль авсан ОХУ-ын Олимпын хорооны баг тэргүүлэв. Харин Францын сэлэмчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэлтэй удаалсан бол БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан амжилтаар гуравдугаарт эрэмбэлэгдлээ.
Мөн хамгийн олон буюу 24 сэлэмчинтэй оролцсон Италийн баг гурван мөнгө, хоёр хүрэлтэй буцахаар боллоо. Үүнээс гадна БНХАУ-ын сэлэмчид энэ олимпоос нэг л алтан медаль авсан бол Хонконгийн хөнгөн сэлэмчин түүхэн амжилт гаргаж анхныхаа алтан медалийн эзэн боллоо.


















