Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын үеэр цар тахал бүрэн хяналтад ороогүй байвал зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах гэнэ

“Токио-2021” наадам ирэх оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, паралимп наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд явагдахаар төлөвлөгдөөд байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын үеэр цар тахал бүрэн хяналтад ороогүй байвал зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах гэнэ
Олимпын үеэр цар тахал бүрэн хяналтад ороогүй байвал зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах гэнэ. Зураг: МҮОНРТ

Японд ирэх онд болох Токиогийн олимп, паралимпын наадмын үеэр коронавирусний цар тахлыг бүрэн хяналтад аваагүй байвал хилийн чанадаас ирэх тамирчдад зориулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэх гэнэ.

Тус наадамд 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байсан бөгөөд наадмыг зохион байгуулагчид тэмцээнүүдийн хамрах хүрээг бууруулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.

Япон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналттай холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, гадаад иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг чангатгасан юм.

Хилээр нэвтрэхийг хориглосон орнуудад Алжир, Куба, Ирак зэрэг 18 орныг саяханаас нэмснээр уг жагсаалтад орсон улс орон, нутаг дэвсгэрийн тоо 129 болжээ.

Харин олимпын наадмын үеэр тамирчин, төлөөлөгчид халдвар аваагүй гэдгээ батлахыг шаардах бөгөөд Японд ирэхийн өмнө болон дараа зэрэг хэд хэдэн удаа шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн байна.

“Токио-2021” наадам ирэх оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, паралимп наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд явагдахаар төлөвлөгдөөд байгаа юм.

Хуваалцах