Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг залуу шүүгчдийг бэлтгэх сургалт зарлажээ

Токиогийн олимпын наадамд жүдогийн шүүгчээр оролцсон олимпын зэрэглэлийн шүүгч тэрбээр алтан медалийн төлөөх хэд хэдэн барилдааныг шүүсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг залуу шүүгчдийг бэлтгэх сургалт зарлажээ
Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг залуу шүүгчдийг бэлтгэх сургалт зарлажээ. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг жүдо бөхийн шүүгчийн зэрэг олгох, шинэ залуу шүүгчдийг бэлтгэх сургалт зарлажээ.

Токиогийн олимпын наадамд жүдогийн шүүгчээр оролцсон олимпын зэрэглэлийн шүүгч тэрбээр алтан медалийн төлөөх хэд хэдэн барилдааныг шүүсэн билээ.

Т.Энхцэцэг нь олимпын финалын барилдааныг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч, 1988 оноос хойш финалын барилдааныг шүүсэн анхны монгол хүн болсон ба олимпын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Сүхбаатарын одонгоор шагнаж урамшуулсан билээ.

Хуваалцах