Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оливер Косте: Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд шүүгчид өөрийгөө гаргуунд гаргадаг

дээрх тулааны төгсгөлд хүнд цохилтод орсон Ма Жиа Вен хоёр тулаанчийг салгасан рингний шүүгчийн хөлийг өчсөн явдал гарсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оливер Косте: Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд шүүгчид өөрийгөө гаргуунд гаргадаг
Оливер Косте: Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд шүүгчид өөрийгөө гаргуунд гаргадаг. Зураг: МҮОНРТ

Холимог тулааны ONE FC холбооны “A New tomorrow” тэмцээн энэ сарын 10-нд Тайландад болсон. Энэ үеэр "Zorky's MMA" клубийн тулаанч З.Шинэчагтага ONE Championship-д анхны тулаанаа хийж, Хятадын тамирчин Ма Жиа Венийг эхний минутад хүнд цохилтоор ялсан.

Мөн дээрх тулааны төгсгөлд хүнд цохилтод орсон Ма Жиа Вен хоёр тулаанчийг салгасан рингний шүүгчийн хөлийг өчсөн явдал гарсан. Энэ талаар дээрх тулааны шүүгч Оливер Косте цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд заримдаа шүүгч нар өөрийгөө гаргуунд гаргадаг. Холимог тулааны хамгийн галзуу мөч. Ялангуяа өмнө нь маш олон бэртэл, гэмтэл авсан хөл рүү минь дайрах үнэхээрийн аймшигтай. Надад тусалсан хүмүүст болон урмын үг илгээсэн хүн бүхэнд талархсанаа илэрхийлье. Би эрүүл саруул байгаа” гэжээ.

Хуваалцах