Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олланд "Шарль де Голль" хөлөг онгоцонд зочилжээ

Парисын халдлагаас хойш Францын нисэх онгоц тээвэрлэгч Шарль де Голль хөлөг онгоц Сирийн эрэгт байрлан, Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олланд "Шарль де Голль" хөлөг онгоцонд зочилжээ
Олланд "Шарль де Голль" хөлөг онгоцонд зочилжээ. Зураг: МҮОНРТ

Парисын халдлагаас хойш Францын нисэх онгоц тээвэрлэгч "Шарль де Голль" хөлөг онгоц Сирийн эрэгт байрлан, "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа. Баасан гарагт тус онгоцонд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тус улсын батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле-Дрианы хамтаар зочилсон байна.

Францын ерөнхийлөгч агсан Шарль де Голлийн нэрээр нэрлэсэн энэхүү онгоц байлдааны 26 нисэх онгоц тээвэрлэдэг. Тэр ч чанараараа Францын Сири дэх агаарын цэргийн ажиллагааны хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлээд байгаа юм. Ерөнхийлөгч Олланд 1,500 орчим тэнгисийн цэргийн албан хаагч бүхий тус хөлгийн бие бүрэлдэхүүнд хандан хэлсэн үгэндээ, эх орныхоо төлөө гүйцэтгэж байгаа баатарлаг үйлсэд нь талархаж байгаагаа илэрхийлжээ.

Одоо Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байрлаж байгаа “Шарль де Голль” хөлөг онгоц удахгүй Арабын буланд очихоор төлөвлөж байгаа юм. Ингэснээр тус хөлөг онгоц АНУ-ын байлдааны хөлөг онгоцыг орлон, тус бүс нутгаас агаарын цэргийн ажиллагаанд оролцох юм байна.

Хуваалцах