Олноо Амбий хэмээн алдаршсан жүжигчин Ц.Батхуяг таалал төгсчээ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг өвчний улмаас таалал төгсчээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг өвчний улмаас таалал төгсчээ. Хошин урлагийн “Шинэ үе” продакшны үүсгэн байгуулагчдын нэг, хошин урлагийн нэгэн төлөөлөл ийнхүү бурханы оронд заларсан байна. Энэхүү мэдээллийг жүжигчин Г.Доржсамбуу агсны хүү Цогт өөрийн цахим хуудаснаа нийтэлж, эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Яасан ч хэцүү мэдээ вэ. Битүүний урд өдөр эргэж очиход, зун бүгдээрээ нийлж мюзикл хийе. Би алзахгүй ээ босчихно, болгоно гээд инээгээд сууж байсан хүн шүү дээ... Биднээс харамласандаа андыг минь бурхан булаагаад аваад явчих юм даа. Ум сайн амгалан болтугай. УМ МАНИ БАД МИ ХУМ” гэж бичсэн байна.
Эрхэм жүжигчний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.


















