Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон хүүхэдтэй айл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хувцас, тоглоом хандивлалаа

Хандивын эд зүйлийг тус төрийн бус байгууллагаар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн алслагдсан гэр хорооллын олон хүүхэдтэй өрх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргэх аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон хүүхэдтэй айл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хувцас, тоглоом хандивлалаа
Олон хүүхэдтэй айл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хувцас, тоглоом хандивлалаа. Зураг: МҮОНРТ

ЖАЙКА олон улсын байгууллага Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 6 хорооны 100 өрхийн 600 орчим хүнд халуун хоол, хүнсний бүтээгдэхүүн олгох төслийг энэ сарын 23-нд хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн уг төслийн үйл ажиллагаатай уялдуулан ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд өөрсдийн санаачилгаар хүүхдийн тоглоом, хувцас хэрэглэл, хичээлийн хэрэгсэл цуглуулж, төслийг хамтран хэрэгжүүлж буй “Толгойт хороолол нутгийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагад өгсөн байна. Хандивын эд зүйлийг тус төрийн бус байгууллагаар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн алслагдсан гэр хорооллын олон хүүхэдтэй өрх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргэх аж.

Хуваалцах