Олон мянган далайн нохой нэг дор цугларчээ
Нийт 35 мянга орчим далайн нохой эрэг дээр цугларсан зургийг нисдэг тэргээр авсан байна. Энэ нь дэлхийн дулаарлаас болж Хойд мөсөн далайн мөс их хэмжээгээр хайлах болсонтой холбоотой аж.
Мэдээллийн алба

Нийт 35 мянга орчим далайн нохой эрэг дээр цугларсан зургийг нисдэг тэргээр авсан байна. Энэ нь дэлхийн дулаарлаас болж Хойд мөсөн далайн мөс их хэмжээгээр хайлах болсонтой холбоотой аж. Учир нь далайн нохойнууд ан хийхдээ хөвж буй мөсөн дээр амардаг байна. Ингэж амарснаар тэд илүү хол сэлдэг гэнэ. Гэтэл далай дахь мөс маш хурдтай хайлж эхэлсэн тул тэд амьдрах аргагүй болжээ.
Хамгийн анх 2007 онд далайн ноход ингэж эрэг дээр цугларч байсан аж. Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн (WWF) тооцоолсноор 1979-2012 онуудад арван жил тутамд хойд туйлын мөс 3.5-4.1 хувь хорогдож байгаа гэнэ.


















