Олон нийт Сар шинийн баярыг өргөн тэмдэглэхгүй байх санаачилгыг дэмжиж байна
Хэдийгээр Улсын онцгой комиссоос ямар нэгэн хязгаарлалт хийхгүй гэдгийг мэдэгдсэн ч эрсдэл хаа сайгүй байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Тун удахгүй Монгол түмний уламжлалт баяр болох Сар шинийн баяр тохиох гэж байна. Гэхдээ энэ үеэр ковидын тархалт идэвхжиж, хоногт бүртгэгдэх халдварын тоо 20 орчим мянгад хүрэх тооцооллыг эрдэмтэд гаргасан.
Хэдийгээр Улсын онцгой комиссоос ямар нэгэн хязгаарлалт хийхгүй гэдгийг мэдэгдсэн ч эрсдэл хаа сайгүй байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан. Тэгвэл олон нийт баярыг өргөн тэмдэглэх тал дээр ямар байр суурьтай байгааг үзүүлье.


















