Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалт болно

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 353 дугаар захирамж гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалт болно
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 353 дугаар захирамж гарсан байна. Уг захирамжийн хүрээнд дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн Зөн Монгол, Олон Улсын байгууллага Налайх 2” хөгжлийн хөтөлбөр хамтран “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалтыг “Континентал”, “Эдельвайс” зочид буудалд 2013 оны 9-р сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Сургалт нь Орон нутгийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, ард иргэдийг сургаж дадлагажуулах зорилготой аж.

Сургалтанд дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдлагууд, дүүргийн 1-20 дугаар хороодын ажлын алба, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамрагдах юм байна.

Түлхүүр үг:СБД
Хуваалцах