Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон нийтийн эргүүл ажиллаж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн “Нийтийн эргүүл зохион байгуулах тухай” А/352 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, олон нийт цагдаагийн хамтын ажиллаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон нийтийн эргүүл ажиллаж байна
Олон нийтийн эргүүл ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн “Нийтийн эргүүл зохион байгуулах тухай” А/352 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд “Олон нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу 2016 оны есдүгээр сарын 1-нээс 2017 оны нэгдүгээр сарын 1 хүртэл 4 сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.

—Дээрх арга хэмжээний хүрээнд Дорнод аймагт долоо хоног бүр эргүүлд гарах байгууллага аж ахуй нэгжүүдэд захирамж, хуваарь, эргүүлд ажиллах хүн хүч, машин техникийн талаар албан мэдэгдэл хүргүүлж оройн эргүүлд гарган хамтран ажиллаж байгаа аж. Одоогоор аймгийн хэмжээнд 14 байгууллагын 80 гаруй албан хаагч цагдаагийн албан хаагчидтай эргүүлд ажилласан байна.

Эргүүлүүдийг багийн Хэсгийн байцаагч, цагдаа нартай хамт хуваарилан багийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг болон үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал хүнд цэгүүдэд /гудамжны гэрэлтүүлэг, хог хаягдал, харанхуй булан эмзэг цэг, обьект, айл өрхүүд, худалдаа, үйлчилгээний цэгүүдэд/ хяналт тавьж ажиллахын зэрэгцээ харьяа багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд болон бусад байгууллага аж ахуйн нэгжийн харуул манаа, галт зэвсэг, хамгаалах хэрэгсэл, аюулгүй ажиллагаа, хаалга цонхны хамгаалалт бэхэлгээ, гэрэлтүүлэг, камержуулалтыг үзэж, хяналт тавин ажиллаж байна.

Мөн архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээ эрхэлдэг болон бусад худалдаа үйлчилгээний цэгүүд, тоглоомын газрууд, зочид буудлуудын үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, стандартад нийцэж байгаа эсэхийг шалган зааварчилж илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр засуулан ажиллажээ.

Б.Отгонбавуу

Хуваалцах