Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ эд зүйлсээ эзэнгүй орхихгүй байхыг анхаарууллаа
олон нийтийн газруудад үйлчлүүлж байх үедээ зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйлс хулгайд алдлаа гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах олон нийтийн газруудад үйлчлүүлж байх үедээ зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйлс хулгайд алдлаа гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар буруутай этгээдийг шуурхай илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан олон нийтийн газарт үйлчлүүлэхдээ өөрсдийн эд зүйлсээ эзэнгүй орхихгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















