Олон нийтийн радиогийн "Алтан сан" нээлтээ хийнэ
Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн хоёрдугаар суваг буюу "Алтан сан" бие даасан сувгийн нээлт өнөөдөр 09.30 цагт МҮОНР-ийн концертын танхимд болно.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн хоёрдугаар суваг буюу "Алтан сан" бие даасан сувгийн нээлт өнөөдөр 09.30 цагт МҮОНР-ийн концертын танхимд болно. Радиогийн “Алтан сан” суваг нь Монголын радиогийн хур, өв санг эргэлтэд оруулж, ард түмэндээ сэргээн хүргэх бодлогыг барьж ажиллах юм.
Энэ суваг нь өдөр тутмын 16 цагийн эфирээ цахим орчинд ч сонсогч танд хүргэнэ. Одоогоор 10-12 нэвтрүүлгийг “Алтан сан”-гийн долгионоор явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд “Алтан сан-театр”, “Долгион радио сэтгүүл”, “Алтан сан радио туршлага”, “Алтан сан радио хичээл”, “Үлгэрийн сан” зэрэг нэн сонирхолтой, сонсууштай нэвтрүүлгүүд багтаж байна.


















