Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Олон нийтийн цагдаагийн тоог тогтоож, ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ
Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Олон нийтийн цагдаагийн тоог тогтоож, ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 32, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс 224 олон нийтийн цагдааг нэмж ажиллуулахаар болов.

Олон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажиллана. Олон нийтийн цагдаа нар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үүрэг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах