Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

Цагдаагийн албаны тухай Монгол Улсын хуулийн 24-р зүйл, "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн хэрэгжилтийн хүрээнд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн албаны тухай Монгол Улсын хуулийн 24-р зүйл, "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн хэрэгжилтийн хүрээнд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ЦЕГ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн олон нийтийн цагдаагийн ажилтнууд оролцов.

Энэ үеэр олон нийтийн цагдаагийн ажилтнуудад үнэмлэх, хэрэглэгдэх эд зүйлс, цүнх олгон, эрх үүрэг үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Хуваалцах