Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Олон сэдвийг хөндсөн цугларалт болж байна

“Радиотехникийн анги, салбаруудын тусгай зориулалтын техникүүдийн ашиглалт, чанар байдлыг дээшлүүлэх аргачлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт цугларалтыг энэ сарын 26-29-нд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон сэдвийг хөндсөн цугларалт болж байна
Олон сэдвийг хөндсөн цугларалт болж байна. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсээс “Радиотехникийн анги, салбаруудын тусгай зориулалтын техникүүдийн ашиглалт, чанар байдлыг дээшлүүлэх аргачлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт цугларалтыг энэ сарын 26-29-нд зохион байгуулж байна.

Энэ удаагийн цугларалтаар радиолокацын үндэс, түүний ашиглалт, орчин үеийн РЛС-уудын ашиглалтын онцлог, засвар, үйлчилгээ хийх аргачлал, тоон систем, автоматжуулалтын өнөөгийн байдал зэрэг олон сэдвийг хөндсөн илтгэлүүдийг хэлэлцэж буй нь онцлогтой юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах