Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийг шалгуулахаар боллоо

Монгол Улсад Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нь хоёр талаасаа санхүүждэг хамгийн эрсдэлгүй, монопол байгууллага болоод байгааг иргэн н.Бүрэнбаатар шүүмжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийг шалгуулахаар боллоо
Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийг шалгуулахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нь хоёр талаасаа санхүүждэг хамгийн эрсдэлгүй, монопол байгууллага болоод байгааг иргэн н.Бүрэнбаатар шүүмжилж байна. Үүний цаана хэрэглэгчийн эрх ашиг хохирч байгааг тэрбээр мөн онцолж байна. Тиймээс Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой 10 санал хүсэлтийг ШӨХТГ-т өглөө. Үүнд тухайлбал, гадаадын телевизүүдийн эфирийг Монгол Улсад нэвтрүүлэхийн тулд тэдэнд зохих төлбөр төлдөг ч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдээс олон төрлийн төлбөр авдаг нь ойлгомжгүй гэж үзжээ. Мөн хэрэглэгч шинэ орон сууцанд ороход ямар ч сонголтгүй аль нэг олон суваг дамжуулах компанийг санал болгодог нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж иргэн н.Бүрэнбаатар ярьж байна.

Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй ДиДиш, Скаймедиа, Юнивишн, ЭМ-ЭН-БИ-СИ зэрэг аж ахуйн нэгжүүдийг иргэд хамгийн их сонгодог. ШӨХТГ-аас иргэн н.Бүрэнбаатарын санал хүсэлтийг шалгаж хариу өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Хуваалцах