Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Олон тооны “Цахилгаан дугуй” хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо

Өсвөр насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй хулгайлжээ. Нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд хулгайлсан нь тогтоогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон тооны “Цахилгаан дугуй” хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо
Олон тооны “Цахилгаан дугуй” хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Өсвөр насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй хулгайлжээ. Нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд хулгайлсан нь тогтоогджээ. Тэд гурван сурроны эд ангийг салгаж, жижиглэсэн байжээ.

Шалгалтын явцад таван ширхэг сурроныг хураан авчээ. Насан хүрээгүй сэжигтэн нарыг хуульд заасан журам үндэслэлийн дагуу шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр СӨХ болон гэрээт харуул хамгаалалтын ажилтан нар уялдаа холбоотой ажиллах, мөн хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах