Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон удаа түймэр гарсан Булган суманд мэргэжлийн байгууллага ажиллана

Есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний хооронд нийтдээ 11 удаагийн ой хээрийн түймэр гарсны найм нь Булган сумын нутагт гарсан талаар аймгийн Онцгой байдлын газраас Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанд мэдээлэл хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон удаа түймэр гарсан Булган суманд мэргэжлийн байгууллага ажиллана
Олон удаа түймэр гарсан Булган суманд мэргэжлийн байгууллага ажиллана. Зураг: МҮОНРТ

Намрын хуурайшилт эхэлсэн энэ үед иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас ой хээрийн түймэр гарч байна. Энэ сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Түлэнхийн холбоо”, Баянтүмэн сумын 2-р багийн нутаг “Найман хашаат” гэх газар түймэр гарсан.

Мөн аравдугаар сарын 4-ний өдөр Булган сумын 3 дугаар баг “Адгийн овоо”, “Өвөр урт”, “Хайчингийн тариа” гэх гурван хэсэг газар түймэр асч, Онцгой байдлын газраас бүлэг гарч, галыг унтраасан байна. Есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний хооронд нийтдээ 11 удаагийн ой хээрийн түймэр гарсны найм нь Булган сумын нутагт гарсан талаар аймгийн Онцгой байдлын газраас Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанд мэдээлэл хийсэн байна.

Дээрх түймрийн улмаас иргэдийн гурван автомашин, нилээдгүй их газар бэлчээр шатжээ. Булган сумын нутагт эмийн ургамал түүхээр олон хүн машин тэрэгтэй өвс ихтэй замгүй газраар зорчсоноор түймэр гарсан байна. Аймгийн Засаг даргын зүгээс цагдаа,онцгой байдал, мэргэжлийн хяналт, байгаль орчны мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан холбогдох арга хэмжээ авах талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Хуваалцах