Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улс Оросын төрийн тэргүүний илгээлттэй холбоотой байр сууриа илэрхийлж байна

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Оросын төрийн тэргүүний стратегийн шинэ зэвсэглэлийн талаархи мэдэгдэл гайхаж цочирдоогүй гэдгээ юуны түрүүнд мэдэгдээд байна. Үүний хамтаар Америкийн иргэдэд хандаж юу ч болсон улс орноо хамгаалахад бүрэн бэлэн гэдэгт итгэлтэй байж болно гэдгийг онцлон сануулсан байн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улс Оросын төрийн тэргүүний илгээлттэй холбоотой байр сууриа илэрхийлж байна
Олон улс Оросын төрийн тэргүүний илгээлттэй холбоотой байр сууриа илэрхийлж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Оросын төрийн тэргүүний стратегийн шинэ зэвсэглэлийн талаархи мэдэгдэл гайхаж цочирдоогүй гэдгээ мэдэгдээд байна. Үүний хамтаар Америкийн иргэдэд хандаж юу ч болсон улс орноо хамгаалахад бүрэн бэлэн гэдэгт итгэлтэй байж болно гэдгийг онцлон сануулсан байна. Энэ тухай Пентагоны албан ёсны төлөөлөгч Дана Уайт мэдэгдсэн юм.

Харин АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт Ерөнхийлөгч Путины шинэ зэвсэг системийн талаархи мэдэгдэлд АНУ-ын хувьд шинэ мэдээлэл байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ яг ямар мэдээлэл нь Америкийн хувьд шинэ байсныг тодруулж хэлэхээс тэрээр татгалзсан байна. Мөн цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл тус улс үүрэг хариуцлагаа зөрчин тогтворгүйжүүлэгч зэвсэгт системтэй болж буйг нь баталлаа хэмээн мэдэгдээд байна.

Гэхдээ бас АНУ-ын цөмийн хүчин чадал аль ч улсынхтай харьцуулашгүй өндөр. АНУ ын батлан хамгаалах чадамж ч өндөр гэдгийг онцлон мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Их Британийн батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон амьдралын хэв маягт учруулсан аюул заналхийлэл хэмээн шинэ зэвсэг системийн талаархи Путины мэдэгдлийг тодорхойлсон байна. Түүнчлэн хамгаалалтаа бид сулруулах болохгүйг баталсан бас нэгэн анхааруулга хэмээн тэмдэглэн хэлснийг Телеграфынх дамжуулж байна.

Үүний зэрэгцээ Германы тоймч, судлаачид бас Ерөнхийлөгч Путины илгээлт Зөвлөлтийн үеийг санагдуулсан, хурц мэдэгдлүүдтэй байлаа хэмээн тодорхойлж байна. Түүнчлэн шинэ зэвсэг техникүүдээ танилцуулсан нь хүйтэн дайны үеийг санагдуулахуйц байсан ч Ерөнхийлөгч Путин барууны орнуудыг яриа хэлэлцээнд түлхэхийг хүсч байгаагийнх нь баталгаа байлаа гэж тодорхойлж байна.

Барууны орнууд ОХУ-ыг тэгш эрхт түнш хэмээн хүлээн аваасай гэж хүсэн энэ төрлийн дарамт шахалтыг ашиглалаа гэж дүгнэж байна.

Хуваалцах