Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Олон улсад эмэгтэйчүүдийн эрхийн талаар илтгэл тавилаа

Вашингтон хотод “Global Women Summit” нэрийн доор олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсад эмэгтэйчүүдийн эрхийн талаар илтгэл тавилаа
Олон улсад эмэгтэйчүүдийн эрхийн талаар илтгэл тавилаа. Зураг: МҮОНРТ

Вашингтон хотод “Global Women Summit” нэрийн доор олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр болжээ. Уг арга хэмжээнд 12 орны парламентын эмэгтэй гишүүд, АНУ ын Конгресс, Сенатын эмэгтэй гишүүд оролцож Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр ярилцлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун, Л.Эрдэнэчимэг нар оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан бол "Global Women Summit"-ээр жил бүр шилдэг улс төрч эмэгтэйчүүдэд шагнал гардуулдаг бөгөөд энэ удаагийн шагналыг Финляндын ерөнхийлөгч асан Таря Халонен болон УИХ-ын гишүүн С.Оюун нар гардсан юм. Шагналыг Сенатор Жон Макейны эхнэр Синди Макейн гардуулж Монголын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаа нь бусад улс оронд үлгэр жишээ болохуйц байгааг онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах