Олон улсын агаарын тээврийн компаниуд Боинг 737 онгоцуудынхаа хөдөлгүүрийг шалгаж байна
Өчигдөр АНУ-ын Филадельфид Southwest Airlines агаарын тээврийн компанийн онгоц зүүн хөдөлгүүр нь гэмтсэний уршгаар
Мэдээллийн алба

Өчигдөр АНУ-ын Филадельфид Southwest Airlines агаарын тээврийн компанийн онгоц зүүн хөдөлгүүр нь гэмтсэний уршгаар ослын буулт хийхэд хүрсэн. Тус онгоц 143 зорчигч багийн 5 гишүүнтэй явж байсан бөгөөд ослын буултын үеэр зорчигчдын суудлын хажуугийн нэг цонх хагарч улмаар нэг хүн хүчтэй агаарт сорогдон гадагш шидэгдсэнээс болж амиа алдсан юм. Гэхдээ нисэгч ТаммиЖоШульцийн ур чадварын ачаар илүү олон хүний амь нас эрсдэх аюулаас аврагдсан байна.
ТаммиЖоШульц нь АНУ ын нисэх хүчний түүхэн дэх сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгч байсан. Тэрээр иргэний агаарын тээврийн нисэгчээр ажиллахаасаа өмнө Ф-18 сөнөөгч онгоцоор нисдэг байсан байна. Боинг 737 онгоцны зүүн хөдөлгүүр гэнэт жагсаалаас гарсны улмаас ийнхүү ослын буулт хийхэд хүрсэн.
Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнуудын агаарын тээврийн компаниуд энэ төрлийн онгоцныхоо хөдөлгүүрийг шалгаж эхэлсэн байна. жагсаалаас гарсан тэрхүү хөдөлгүүр нь Америкийн General Electric Францын Safran SA ийн хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэгдсэн юм байна.


















