Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Украинд шинжээчдээ илгээх хүсэлтэй байна

Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөлийн улирал тутмын уулзалт даваа гарагт Вена хотод эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Украинд шинжээчдээ илгээх хүсэлтэй байна
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Украинд шинжээчдээ илгээх хүсэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөлийн улирал тутмын уулзалт даваа гарагт Вена хотод эхэллээ. Тэд дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа цөмийн аюул эрсдэлтэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэн тодорхойлсон байна.

Европын хамгийн томд ордог Украины Запорожье дахь атомын цахилгаан станц Оросуудын мэдэлд ороод байгаад сэтгэл зовниж байгаагаа Олон улсын агентлагийн удирдлагууд илэрхийлж байна.

Тэд Запорожье дахь станцад шинжээчдийн баг илгээх асуудлаар зөвшилцөж байна.

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирал Рафаэль Гросси тус станцын аюулгүй байдлыг шалгуулахаар мэргэжилтнүүдээ илгээх боломжийг Украин, Оросын удирдагчидтай ярилцаж байгаа гэж мэдэгдсэн байна.

“Станцын үндсэн украин ажилтнууд Оросын хяналт дор ажиллаж, тэдэнд сэлбэг хэрэгсэл дутмаг байгаа. Цөмийн материал, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг агентлагт нь гаргаж өгөхгүй байгаа”-г Ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгдэлдээ дурджээ.

Мөн тэрбээр Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар мэдэгдэлдээ онцолсон байна. Умардын зүүн хойд зүгт орших Пунггие-ри талбайн нэг гарцыг дахин нээснээр Пехньян дахиад туршилт хийхээр зэхэж байж магадгүй гэж Рафаэль Гросси мэдэгджээ.

Үүнээс гадна Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдлагууд Ираны цөмийн хөтөлбөрт бас санаа зовниж байгаа юм байна.

2018 онд Дональд Трампын засаг захиргаа Ираны цөмийн асуудлаарх гэрээнээс гарч, тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэн.

Харин Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зүгээс тухайн гэрээ хэлэлцээрийг сэргээх хүсэлтэй байна. Гэвч тэдний АНУ болон Европ дахь зарим холбоотнуудтайгаа хийх яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.

Хуваалцах