Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Олон Улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т оролцож байна

БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам болон Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газраас зохион байгуулж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон Улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т оролцож байна
“Олон Улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т оролцож байна. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам болон Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газраас зохион байгуулж байгаа “Олон Улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож байна.

Тус олон улсын үзэсгэлэн нь БНСУ-ын Кёоги мужийн Куяан хотод зохион байгуулагдаж байгаа юм.

Мөн Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын үйл ажиллагаатай нь танилцах айлчлал энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах