Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Олон улсын байгаль хамгаалагч нарын тэмцээнд оролцлоо

ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газарт зохион байгуулагдсан Байгалийн чанадын бүс нутаг дахь Тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчдын дундах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын байгаль хамгаалагч нарын тэмцээнд оролцлоо
Олон улсын байгаль хамгаалагч нарын тэмцээнд оролцлоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газарт зохион байгуулагдсан Байгалийн чанадын бүс нутаг дахь Тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчдын дундах “Мэргэжилдээ шилдэг нь” сэдэвт бүс нутгийн III дахь тэмцээн болж, Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Баясгалангаар ахлуулсан баг амжилттай оролцлоо.

Тэмцээнд Сохондын ШМДГ, Алханайн БЦГ, Даурский ШМДГ, Чикой БЦГ, Онон-Балжийн БЦГ-ын байгаль хамгаалагчдаас бүрдсэн 5 баг оролцож өөрсдийн мэдлэг чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Хуваалцах