Олон улсын байгаль хамгаалагч нарын тэмцээнд оролцлоо
ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газарт зохион байгуулагдсан Байгалийн чанадын бүс нутаг дахь Тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчдын дундах “Мэргэжилдээ шилдэг нь” сэдэвт бүс нутгийн III дахь тэмцээн болж,
Мэдээллийн алба




ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газарт зохион байгуулагдсан Байгалийн чанадын бүс нутаг дахь Тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчдын дундах “Мэргэжилдээ шилдэг нь” сэдэвт бүс нутгийн III дахь тэмцээн болж, Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Баясгалангаар ахлуулсан баг амжилттай оролцлоо.Тэмцээнд Сохондын ШМДГ, Алханайн БЦГ, Даурский ШМДГ, Чикой БЦГ, Онон-Балжийн БЦГ-ын байгаль хамгаалагчдаас бүрдсэн 5 баг оролцож өөрсдийн мэдлэг чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.


















