Олон улсын балетын хоёрдугаар уралдааны бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ
Монголын олон улсын балетын уралдаан ирэх 6 дугаар сарын 13, 14, 15-нд тайз болон цахим хосолсон хэлбэрээр Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдахаар болсон
Мэдээллийн алба

Балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд ур чадвараа эх орондоо дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох, олон улсын балетын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх эрхэм зорилготой Монголын олон улсын балетын уралдаан ирэх 6 дугаар сарын 13, 14, 15-нд тайз болон цахим хосолсон хэлбэрээр Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус уралдааны бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 27-нд цахимаар явагдахаар болжээ.
Монголын олон улсын балетын хоёрдугаар уралдаанд Монголын болон гадаадын 7-25 насны балетаар хичээллэгчид, мэргэжлийн бүжигчид сонгодог балетын багийн болон гоцлол төрлөөр оролцох юм байна.


















