Олон улсын барааны кодыг дотоодын кодтой уялдуулан цахим катологи болгов
Олон улсад хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний кодыг дотоодын кодтой уялдуулсан цахим катологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлснийг Гаалийн ерөнхий газар зарлалаа.
Мэдээллийн алба

Олон улсад хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний кодыг дотоодын кодтой уялдуулсан цахим катологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлснийг Гаалийн ерөнхий газар зарлалаа. Аливаа бараа бүтээгдэхүүнийг импортлохын тулд олон улсын кодоор нь тодорхойлж татвар тарифийг нь тогтоодог. Манай улсад энэ каталоги ном хэлбэрээр байдаг байснаас цаг хугацаа алддаг тул хэрэглэгдэхгүй байх нь түгээмэл байсан байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн үнэ ангиллын албаны дарга н.Ганхуяг ярилаа.


















