Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын болон ТББ-уудтай хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө

БШУЯ-наас Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын болон төрийн бус байгууллагууд оролцсон хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын болон ТББ-уудтай хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө
Олон улсын болон ТББ-уудтай хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө. Зураг: МҮОНРТ

БШУЯ-наас Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын болон төрийн бус байгууллагууд оролцсон хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт хийлээ.

Зөвлөлдөх уулзалтад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Японы Хүүхдийг ивээх сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн ОУБ, Азийн сан, Lorinet Foundation, Монголын эмэгтэйчүүдийн сан ТББ, Жайка ОУБ, Onesky ТББ, Good nieghbors ТББ, PIN ТББ, Бага насны хүүхдийн хөгжлийн төв ТББ болон тус яамны харьяа байгууллага болох Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт ийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтаар сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 онд сургуулийн өмнөх боловсролын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хамтран ажиллах талаар саналаа солилцлоо.

Уулзалтад оролцогч байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны талаар танилцуулж, ажлуудаа уялдуулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах